Хөшөөтийн уурхайг түшиглэн Гаалийн Ерөнхий газрын шийдвэрээр нийт 10 га газарт, 2018 онд Ховд аймгийн Үенч суманд 50 га газарт гаалийн хяналтын талбайг байгуулж, орчин үеийн мэдээллийн сүлжээг ашиглан иж бүрэн тоноглосны дээр гаалийн бүрдүүлэлтийг цахим хэлбэрээр хийж байгаа нь гаалийн хяналт шалгалтыг шуурхай хэрэгжүүлэх таатай боломж бүрдүүлж байна.
2023 онд энэ хэмжээ өсөн нэмэгдэж 418,6 тэрбум төгрөгийн бараа, ажил үйлчилгээг орон нутгаас худалдан аваад байгаа нь өнгөрсөн оноос 55 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Манай компанийн дээрх худалдан авалтаас гадна Хөшөөт төслийн хүрээнд ажиллаж буй гэрээт туслан гүйцэтгэгч 30 орчим аж ахуйн нэгжүүд 2022 онд орон нутгаас 17,9 тэрбум төгрөгийн бараа, ажил үйлчилгээг худалдан авах замаар Төслийн үр өгөөжийг улам бүр нэмэгдүүлж байна.
Тус компани орон нутгийн жижиг дунд бизнесийг дэмжих, үйл ажиллагааны чадавхийг нь нэмэгдүүлэх зорилгоор төсөл сонгон шалгаруулж, тодорхой тооны аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.