Хөшөөт төсөлд 2024 оны 2 дугаар сарын 29-ний байдлаар МоЭнКо ХХК-д 503 ажилтан, нүүрс тээвэрлэлтийн болон бусад гэрээт компаниудад 1945 ажилтан буюу Хөшөөт төсөлд нийт 2448 ажилтан ажиллаж байна. Хөшөөтийн уурхайд ажиллаж буй МоЭнКо ХХК-ийн ажилтнуудын 88 хувь нь Ховд аймгийн иргэд байгаа бол гэрээт компаниудын ажилтнуудын 83 хувь нь Ховд аймгийн иргэд байна.
Тус компани орон нутгийн иргэдийг ажлын байран дээр нь сурган дадлагажуулж, мэргэшлийн ур чадварыг нь нэмэгдүүүлэх, нарийн мэргэжлийн 120 гаруй боловсон хүчнийг компанийн зардлаар тусгайлан сургаж мэргэшүүлэх замаар үндэсний боловсон хүчнийг бэлтгэхэд хувь нэмрээ оруулж байна.
Нээлттэй ажлын байр